Шууд Chart

Моторт завины дэлхийн аваргын гараа болж байна

2015-12-18 13:34:04

Арабын нэгдсэн Эмират улсын Шаржа хотноо 2015 оны моторт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний F1 ангиллын "Шаржа гранпри" тэмцээн зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.

2015 оны Моторт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн шатанд АНЭУ-ын багийн жолооч өдгөө 28 настай Швед улсын “акул” хочит Эрик Старк  /Erik Stark/ анх удаа гарааны эхэнд байрлаж, уралдахаар болсон. Энэ удаагийн гараанд Норвеги, Итали болон бусад Арабын орнуудын нийт 18 тамирчин өрсөлдөхөөр байрлалаа эзлээд байна. 

Моторт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний F2 ангиллын хошой аварга Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин энэ удаад F1 ангилалд уралдаж байгаа. "Шаржа" гранпригийн гараанд жолооч тус бүр 2.22 км урттай хоёр тойрог замыг хамгийн хурдан хугацаанд туулсан жолооч энэ удаагийн тэмцээний аварга болох юм.

Шведийн тамирчин Эрик Старкийн хувьд хоёр дахь тойргийг 152.48 км цагийн хурдаар 47.22 секундын хугацаанд туулж, өөрийн хувийн дээд амжилтыг тогтоосон. Ингээд Шаржа гранпри гарааны дараах байдлаар БНХАУ-ын багийн тамирчин Филип Чиаппе /Philippe Chiappe/ 70 оноотой жагсаалтыг тэргүүлж байгаа бол, Абу Даби багийн тамирчин Алекс Карелла 39 оноотой 2 дугаар байрт бичигдэж байна. Харин түүний араас АНУ-ын Виктори багийн Шон Торренте мөн 39 оноотой удаалж байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Моторт завины дэлхийн аваргын гараа болж байна   
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй