Шууд Chart

Европт хүйтэн өвөл болох нь

2013-09-20 11:05:36

Ирэх өвөл Европт онцгой хүйтэн байх болно хэмээн “Новая Известия” сонинд бичжээ.
Энэ өвөл Арктикийн хүйтэн агаар Европ руу шилжих бөгөөд үүний үр дүнд урд хожид үзэгдэж байгаагүй хүйтэрч нарны идэвхижилт буурах ажээ. Харин ОХУ-д хүйтрэхгүй бөгөөд хэвийн хэмжээндээ байх гэнэ.
Тэгвэл алс Дорнодод нэлээд хүйтрэх бололтой. 
Өнгөрсөн жил Европт мөн л хүйтэрч хэдэн зуун хүн амь насаа алдсан билээ. Италид гэхэд цас их орж олон километр үргэлжилсэн машины түгжрэлийг үүсгэж, онгоцны нислэг саатаж байлаа. Харин Их Британид хоёрдугаар сард мөн л их хэмжээний цас орж улс орон даяар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж байсан юм. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Европт хүйтэн өвөл болох нь   
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй