Ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод зохиогдох Монголын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтад Перугийн эрдэмтэн, нэрт эдийн засагт Эрнандо Дэ Сато лекц уншихаар болжээ. Латин америкаас төрсөн шилдэг таван эдийн засагчийн нэгд зүй ёсоор тооцогддог энэ эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар манайд ийн зочлох болсон байна.
Дэлхийн худалдааны байгууллагад эдийн засагч, Швейцарын хөрөнгө оруулалтын банкны захирлаас эхлээд Зэс экспортлогч орнуудын Ассиосацийн ерөнхийлөгчийн албыг хашиж явсан тэрбээр “Капиталын нууц”, “Өөр зам” зэрэг бүтээл туурвиж, үүгээрээ дэлхийд бэстсэллэр болсныг монголчууд мэдэх биз ээ.
Л.Ганчимэг
Нэрт эдийн засагч Эрнандо Дэ Сато Монголд лекц уншина | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.