Бүгд Найрамдах Унгар Улсын элчин сайдын яамнаас Кемпински Хаан Палас зочид буудалд шагнал гардуулах хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Шинэ оны босгон дээр зохион байгуулагдсан тус арга хэмжээн дээр БНУУ-ын Ерөнхийлөгч Адер Яношийн зарлигаар БНУУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Унгар улсын төрийн дээд одон “Lovagkerest” буюу “Хүлэг Баатар”-ын одонгоор Монгол улсын иргэн Унгар улсын Өргөмжит Консул Чулууны Гантулгыг шагнасныг элчин сайд Мадари Акош гардуулан өглөө.
Унгар улсын төрийн одон “Lovagkerest”
Элчин сайд Мадари Акош хэлэхдээ: 2006 онд буюу БНУУ-ын элчин сайдын яам Улаанбаатарт хаалгаа барьсан цагаас 2015 оны наймдугаар сард дахин үүд хаалгаа нээх хүртэлх 9 жилийн турш Унгар улсын Өргөмжит Консулын үүргийг нэн өндөр хариуцлагатай гүйцэтгэж ирсэнд талархаад “Ч.Гантулын хувьд Унгар улстай холбогдсон нь түүний аав Чулуун тус улсад ажиллаж эхэлсэнээс эхлэлтэй бөгөөд тэдний гэр бүл 1983 оноос хойш хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн билээ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн элчин сайд Унгар улсын хувьд Монгол улс хичнээн чухал болохыг 2015 онд манай улсад айлчилсан тус улсын ерөнхийлөгч Адер Янош, Гадаад хэргийн сайд Сияарто Петер, Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Микола Иштван нарын төрийн өндөр дээд түвшний айлчлалууд харуулж байна.
Цаашид 2016 оны нэгдүгээр сарын 25-28-ны хооронд Ерөнхий сайд Орбан Виктор Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ бүгд хоёр орны харилцаанд гарч байгаа ахиц дэвшил гэдгийг хэлэхэд таатай байна. Манай элчин сайдын яамны үйл ажиллагаатай холбоотой асууж лавлахыг хүссэн иргэн бүрт бид туслахад хэзээд бэлэн байх болно гэлээ.
Ч.Гантулга Унгар улсын төрийн дээд одонгоор шагнагдлаа | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.