Шууд Chart

Монголчууд Ой тогтоолын дэлхийн аваргаас 26 медаль хүртлээ

2015-12-21 10:06:27

БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн энэ сарын 16-18-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүлжээ. Мөн тэмцээний хэд хэдэн төрөлд дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдсэн байна.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академиас насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд 13, бага насны ангилалд тав, нийт 20 тамирчин  дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож 26 медаль хүртлээ.

Манай тамирчид бүх насанд нийт таван дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн ба тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их Мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоов. Түүнчлэн Их Мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн Мастер З.Цэцэгзул нар тус тус орлоо.

Мөн их Мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон Улсын Их мастерийн болзлыг хангаж нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ Их Мастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон Улсын Мастер цол хүртлээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Монголчууд Ой тогтоолын дэлхийн аваргаас 26 медаль хүртлээ  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-21 10:34
Халуун баяр хүргэе, Монголчууд 3 сая биш 30 сая байсан бол дэлхийг......

Бидэнтэй нэгдээрэй