
Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотод зохион байгуулсан “Дэлхийн мисс-2015” тэмцээнд Испанийн мисс Mireia Lalaguna Royo түрүүллээ.
Харин хоёрдугаарт ОХУ-ын мисс София Никитчук, гуравдугаарт Индонезийн мисс Мария Харпанти нар шалгарсан байна.
Испани бүсгүйн хувьд 23 настай, эмзүйчээр сурдаг бөгөөд чадварлаг төгөлдөр хуурч ажээ.
Дашрамд дурдахад, эмэгтэйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээн 1951 оноос өнөөг хүртэл зохион байгуулагдахдаа БНХАУ-д долоон удаа болсон байна.
Испани бүсгүй "Дэлхийн мисс"-ээр тодорлоо | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.