МУЗН, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас хамтран төвийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд “Хэвлэл мэдээлэл- ХДХВ ба ДОХ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад оролцогчдод МУЗН-ын ХДХВ ба ДОХ-ын хөтөлбөрийн менежер Т.Мөнхтуул, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхбаатар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан нар “ХДХВ ба ДОХ-ын талаарх үндсэн ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам”, “Хүний бэлгийн чиг хандлага”, “Биеэ үнэлэлт”, “Хэвлэл мэдээлэл- ХДХВ ба ДОХ” гэсэн үндсэн сэдвүүдээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
ХДХВ ба ДОХ-ын анхны тохиолдлыг 1981 онд АНУ-ын Лос Анжелес хотод бүртгэгдсэн гэдэг боловч хожим хийсэн шинжилгээ, судалгаагаар 1930-аад онд хүртэл ХДХВ байсныг эрдэмтэд нотолсон байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд ХДХВ ба ДОХ-оор 27 сая хүн амь насаа алдаад байгаа бөгөөд одоо 30 гаруй сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.
Манай улсад 1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдөр 62 дахь тохиолдлыг бүртгээд байна. Тэднээс ес нь ДОХ-ын улмаас нас бараад байна. Сүүлийн үед ХДХВ-ын халдварын тохиолдол жил бүр 10-аас буурахгүй байна. Цаашид энэ тоо хэдээр нэмэгдэхийг таамаглахын аргагүй. Хамгийн гол нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар нийт хүмүүст ухуулан ойлгуулж, цаашид халдварыг дэлгэрүүлэхгүйн төлөө хамтран ажиллахад л хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг байх ёстой гэдэг дээр сургалтад оролцогчид санал нэгдэв. Ер нь ХДХВ ба ДОХ-ын тохиолдлыг бүртгэж мэдээлэхийг чухалчлах биш асуудлыг олон талаас нь хөндөж, нарийвчлан гаргах нь ач холбогдолтой болохыг сэтгүүлчид ярилцаж, мэргэжлийн үүднээс мэдээ, мэдээллийг хэрхэн яаж үр дүнтэй хүргэх талаар санал бодлоо солилцов.
“Хэвлэл мэдээлэл- ХДХВ ба ДОХ” сэдэвт сургалт боллоо | ||
Үзсэн: 1593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.