Монгол Улсаас АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр Калифорни мужийн Ассамблейн гишүүн Том Аммианотай энэ сарын 19-нд уулзаж Монгол Улс, Калифорни мужийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөтгөн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тэд парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр талын хууль тогтоогчдыг харилцан айлчлуулах, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Gаp, Levi's зэрэг компаниудын салбарыг Монголд нээх зэрэг тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо.
Калифорни мужийн Ассамблейн гишүүнтэй уулзав | ||
Үзсэн: 1835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.