МҮОНРТ-ийн инженер, техникийн ажилтнууд мэргэжлийн ур чадварын багийн тэмцээн зохион байгуулж, радио телевизийн технологийн шинэчлэлийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадвараа хөгжүүллээ. Телевиз радиогийн нийт 74 инженер техникийн ажилтан зургаан багт хуваагдаж, таван үе шат бүхий даалгавар гүйцэтгэснээр шилдгээ тодруулсан юм.
Тухайлбал, эдгээр таван даалгавар нь онол практикийн ажлууд, схем угсралт, сүлжээ, радио дууны трактын блок схем дээр ажиллах, Packet Tracer программ дээр виртуал сүлжээ үүсгэж ажиллах зэрэг мэргэжлийнхний ур чадварын сорилууд байсан юм. Харин тэдний даалгаврыг МҮОНРТ-ийн ахмад мэргэжилтнүүд, инженерийн албаныхан шүүж, нэгдсэн дүнг гаргасан юм.
Тэмцээний шүүгч, ахмад инженер Д.Ганбаатар тэмцээний дүнг танилцуулахад Эфирийн багийнхан 12.8 оноогоор тэргүүлж, "Хөх тэнгэр" багийнхан удааллаа.
1983 оноос хойш анх удаа зохион байгуулж буй телевиз, радиогийн инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварын энэ уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгааг МҮОНРТ-ийн техникийн төвийн захирал Ё.Бямбадорж онцолсон.
Мөн энэ тэмцээнийг алсдаа бүх телевиз, радиогийн инженер техникийн ажилтнуудын дунд зохион байгуулж, хүрээг нь тэлэх ч шаардлага байгааг хэлж байлаа.
МҮОНРТ-ийн инженерүүд ур чадвараа сорилоо | ||
Үзсэн: 2184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.