Шууд Chart

Г.Уянга гишүүнээс болж ажлаасаа халагдсан залуу АТГ-д байцаагдаж байна

2015-12-21 13:21:41

УИХ-ын гишүүн Г.Уянгаас болж ажлаасаа халагдсан гэх залуу АТГ-д шалгагдаж байгаа талаар өнөөдөр Г.Уянга гишүүн мэдээлэл хийлээ. Учир нь Г.Уянга гишүүн өнгөрөгч 2012 оноос хойш бие даагч гишүүдтэй хамтран гурван ч удаа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах санал өргөн барьж байсан. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өөрийн тойрон хүрээлэгч нарт буцалтгүй тусламж, байрны урьдчилгаа гэх мэтээр нэг хүнд л гэхэд 45-100 сая төгрөг, нийтдээ 3.2 тэрбум төгрөг тараалаа гэх мэдээллийг цацаж байсан.

Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны удирдлагууд тус банкинд ажилладаг байсан н.Чулуунбат гэдэг залууг Г.Уянга гишүүнд дээрх мэдээллийг дамжуулсан гэж үзэн ажлаас нь халсан аж. Улмаар мэдээлэл нууцаар дамжуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Тиймээс н.Чулуунбат Г.Уянга гишүүнд захидал бичиж өөрийг нь энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг нотолж өгөхийг хүссэн байна.

Г.Уянга гишүүн энэ талаар ярихдаа “Тэр залуугийн ээжтэй нь уулзсан. Тэтгэвэрт гарах гэж байгаа ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, байрны зээлтэй юм байна лээ. Миний огт таньдаггүй хүнийг энэ хэрэгт холбож байгаад харамсаж байна. Би Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг дахиад АТГ-д өгч шалгуулна” гэсэн юм. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга гишүүнээс болж ажлаасаа халагдсан залуу АТГ-д байцаагдаж байна  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-21 15:16
Хятадын эрлийзэд мэдээ дамжуулсан бол муу л байна, шилэн данс чинь банкинд хамаагүй бил үү

Бидэнтэй нэгдээрэй