Шууд Chart

Баруунтуруунд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл иржээ

2015-12-21 13:43:21

Өнгөрөгч 11 дүгээр сард Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хийж байсан. Тэрбээр “Хилийн 0311 дүгээр ангид алба хаахаар очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсэддэг явдал удаа дараа гараад байна. 2013 оноос хойш таван байлдагч амь насаа алдсан. Одоо таван байлдагч эмчилгээ хийлгэж байна” хэмээсэн.

Уг мэдээллийг цацсаны дараа Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар тодруулахаар салбарын сайдад асуулга хүргүүлсэн байна. Харин салбарын сайдаас нь хариултыг ирүүлсэн бөгөөд ингэхдээ нууцын зэрэглэлд хамруулсан байна. Энэ талаар өнөөдөр Ц.Даваасүрэн гишүүн мэдээлсэн. Тэрбээр “Ирүүлсэн хариу тайлбарт уг нь тэр цэргүүд ямар шалтгаанаар нас барсан, яаж зүү залгисан, яаж усанд живсэн талаар дэлгэрэнгүй дүгнэлтүүд байна лээ. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас олон нийтэд зарлаж болохгүй байна” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ талаарх асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд мөн хандахаар болсон байна. Ингэхдээ зөвхөн Баруунтурууны цэргийн анги биш улс даяар байгаа бусад хилийн заставуудад төр хэрхэн анхаарал хандуулж ажилладаг талаар мэдээлэл авах юм байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Баруунтуруунд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл иржээ   
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй