Цанын олон улсын холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг уулын цанын Дэлхийн цомын гараа явагдаж байна. Тэгвэл өчигдөр Дэлхийн цомын ээлжит гараа "downhill" болон "super G" ангиллалд болж, аваргуудаа тодрууллаа.
Дэлхийн шилдэг цаначид нэг дор хуран цуглаж, уралдсан эрэгтэйчүүдийн "downhill" гараа Итал улсын Вал Гардена ууланд явагдлаа. Энэ өдөр Норвеги улсын цаначид хурдан байж, медальт байруудыг эзэлсэн юм.
2010 оны Ванкуверын өвлийн олимпийн наадмын аварга, Норвеги улсын тамирчин Аксел Лунд Свиндал /Aksel Lund Svindal/ өөрийн карьертаа анх удаа downhill ангилалд түрүүллээ. Тэрээр энэ ангилалд 1 мин 54.80 секундын амжилт гаргаж, алтан медаль хүртсэнээр энэ улирлын дөрөв дэх түрүүгээ аваад байгаа юм.
Харин түүний араас Францын тамирчин Guillermo Fayed орж ирлээ. Тэрээр Свиндалаас 0.43 секунд хоцорч барианд орж ирсэн юм. Түүний араас Свиндалын багийн анд Kjetil Jansrud өмнөх тамирчнаас 0.46 секунд хоцорч барианд орж ирснээр гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ удаагийн гараанд 2014 оны Сочигийн өвлийн олимпийн аварга Matthias Mayer харамсалтайгаар бэртэл авлаа. Уралдаан ид дундаа үргэлжилж байтал Мауеrийн аюулгүйн дэр /air bag/ гэнэт ажилласнаас тэрээр хяналтаа алдаж, улмаар уулын уруу унаж, бэртэл авсан. Энэ талаар цанын олон улсын холбооны техникийн шинжээч Gunter Hujara-гийн хэлж байгаагаар "Анх удаа ийм тохиолдол гарч байна. Гэхдээ аюулгүйн дэр ажилласнаар Мауеr хүнд ослоос аврагдлаа" гэжээ.
Гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр Свиндал 517 оноотой дэлхийн цомын тэмцээнийг тэргүүлж байна. Харин түүний араас Австри улсын Марсел Хиршер 440 оноотой дэлхийн цомын хоёрдугаар байрт жагсаж байна.
Уулын цанын "Дэлхийн цом"-ын гараа Италид болж байна | ||
Үзсэн: 1498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.