Спортын төв ордонд маргааш өглөө 09:00 цагт Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан болох гэж байна. Анх удаагаа зохион байгуулж буй энэ барилдаанд түрүүлсэн баг 10 сая төгрөгийн эзэн болно. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, тив, дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцох юм.
Эмэгтэй багуудын анхдугаар барилдаанд “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб зэрэг баг өрсөлдөхөөр болсон байна.
Энэ тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж буй юм. Дашрамд дуулгахад, МЧБХ-ы эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд эх нутагтаа зохиогдсон "Дэлхийн цом"-ын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ онд ОХУ-ын Санктпетербург хотод болсон тэмцээнээс хүрэл медалийг хүртэж багийн амжилтаар дээгүүр яваа юм.
Эмэгтэй шигшээ багуудын халз барилдааны гол зорилго нь түүхэндээ "Дэлхийн цом"-оос авч байгаагүй алтан медалийг эх орондоо авч ирэх, тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад оршиж байна.
Эмэгтэйчүүдийн багийн халз барилдаан маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.