Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Райо Вальекано” клубыг хүлээн авч, 10:2-оор буулгаж авсан байна. Энэ нь эзэн хааны баг 1960 оноос хойш 10 болон түүнээс дээш гоолыг нэг тоглолтод оруулаагүй байсан үзүүлэлтийг эвдсэн байна.
“Реал Мадрид” 55 жилийн өмнө “Эльче” клубыг 11:2-оор буулгаж авч байжээ. Мөн “Реал” түүхэндээ албан ёсны тэмцээнд дөрөв дэх удаа 10 болон түүнээс дээш гоолыг нэг тоглолтод оруулаад байна. 1902 онд байгуулагдсан зузаан түүхтэй энэ баг ийнхүү нэг тоглолтод дөрөвхөн удаа л 10-аас дээш гоол оруулж байгаа нь Европын хөлбөмбөгийн хөгжлийн чансааг илэрхийлж буй юм.
“Реал Мадрид” нэг тоглолтод дөрвөн удаа 10-аас дээш гоол орууллаа | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.