Шууд Chart

Маркетеруудын шинэ жил болно

2015-12-22 10:05:22

Маркетерууд бол байгууллагынхаа нэгэн чухал хэсэг болж, үргэлж завгүй хөдөлмөрлөж байдаг бүтээлч, идэвхтэй бүлэг билээ. Тэгвэл Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос маркетеруудаа урамшуулах, ололт амжилтыг нь дүгнэх, бүтээсэн, хэрэгжүүлсэн шинэ санаа, бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Marketing Awards-2015” ёслолын арга хэмжээ болон Маркетеруудын шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах гэж байна. Үдэшлэг 2015 оны 12 дугаар сарын 29-нд “ONE” event hall-д болох ба нийт 500 маркетер оролцох юм.

Шилдгүүдээ тодруулан, өөр хоорондоо туршлага солилцон танилцаж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг энэ салбарт ажилладаг нийт мэргэжилтнүүддээ уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9009-1019, 8808-6030, 8805-9595

Цахим хаяг:  www.facebook.com/mongoliannationalmarketingassociation/ пэйж хуудас, www.mnma.mn

Нийтэлсэн: Web admin

Маркетеруудын шинэ жил болно  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй