МЗЭ-ийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл"-ийн “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын хоёр дахь дэвтэр хэвлэгдээд байна. Тус ном нь хайр сэтгэлийн олон янзын өнгө зохирол, хөг айзам, уйтгар гуниг, ухаарал, сэхээрлийг өгүүлсэн дан шүлгийн түүвэр бүтээл юм.
Зуун хайрын шүлгийн нэгдүгээр дэвтэр 2014 онд гарч байсан. Харин энэ удаагийн “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт энэ сарын 27-ны өдөр Хүүхдийн төв номын санд 12:00 цагт болно. Энэ үеэр номонд шүлэг нь хэвлэгдсэн яруу найрагчдад тус бүтээлийн дээжээс гардуулж, шүлгийн түүврийг уншигчдад хүргэх билээ.
“Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт болно | ||
Үзсэн: 2027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.