
Цанын олон улсын холбооны энэ оны Уулын цанын "Дэлхийн цом"-ын гараа явагдаж байна. Тэгвэл өчигдөр дэлхийн цомын ээлжит гараа "параллел слалом" ангиллалд явагдаж, аваргуудаа тодрууллаа.
Дэлхийн шилдэг цаначид нэг дор хуран цуглаж, уралдсан эрэгтэйчүүдийн "параллел слалом" гараа Итал улсын Аалта Бадиа /Alta Badia/ цанын баазад явагдлаа. Энэ өдөр Норвеги улсын цаначид хурдан байж, медальт байруудыг эзэлсэн юм. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын аварга, Норвеги улсын тамирчин Жител Янсруд /KjetilJansrud/ тэргүүн байрт шалгарлаа.
Тэрээр энэ ангилалд 1 мин 54.80 секундын амжилт гаргаж, алтан медаль хүртлээ. Харин түүний араас Янсрудын багийн анд Аксел Лунд Свиндал орж ирлээ. Тэрээр Янсрудаас 0.22 секунд хоцорч барианд орж ирсэн юм.
Түүний араас Шведийн тамирчин Андре Мюрера өмнөх тамирчнаас 0.27 секунд хоцорч барианд орж ирсэнээр гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн боллоо. Дэлхийн цомын дараагийн гараа энэ сарын 29-ны өдөр Австри улсад эмэгтэйчүүдийн "слалом" ангилалд явагдана.
Уулын цанын "Дэлхийн цом"-ын ээлжит гараа боллоо | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.