Шууд Chart

NHL: Тэргүүлэгчид хоорондоо тулж, "Вашингтон Капиталс" хожлоо

2015-12-22 15:14:38

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр Дорнод бүсийг тэргүүлэгч нийслэл хотын "Вашингтон Капиталс" улирлын ээлжит тоглолтынхоо хүрээнд лигийн шилдгүүдийн нэг болох "Нью Йорк Рэнжерс"-ийн талбайд зочлон тоглолоо. Хоккей сонирхогчдын анхаарлын төвд байсан энэ тоглолтод нийтдээ 10 шайб орсон байна. Энэ тоглолтод "Вашингтон капиталс" өрсөлдөгчөө 7-3 харьцаатай хожжээ.\

Мөн энэ өдөр Хойд америкийн мэргэжлийн хоккейн лигийн тойргийн тоглолтын хүрээнд нийт 6 тоглолт боллоо.  Өнөөдрийн хамгийн онцлох тоглолт Дорнод бүсийн дөрөвдүгээр байрт бичигдэж байсан "Нью Йорк Ранжерс" болон бүсийг тэргүүлэгч "Вашингтон капиталс" багуудын хооронд өрнөлөө.

Нийслэлчүүдийн хувьд сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожоод байсан юм. Энэ үдэш тэд шилдэг тоглолтоо үзүүлж байсан ба 12 дахь минутад Жастин Уилямс эхний гоолыг оруулсан юм.

Энэ гоол орсоноос минут хүрэхгүй хугацаа өнгөрөөд байхад эсрэг баг "Нью Йорк Рэнжерс"-ийн хариу довтолгоо хийгдэж,  Жити Миллер тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд байв.

Улмаар талбайн эзэн багийн тоглолт сэргэж, эхний үед дараалан хоёр гоолыг оруулсан байна. Харин тоглолтын хоёрдугаар үед Нийслэлчүүд илүү тоглолтыг үзүүлж, Евгений Куснецов улирлын 12 дахь гоолоо оруулж, Тижи Оушен, Овечкин нар "Вашингтон Капиталс"-ын тоглолтыг сэргээж чадсан юм.

Нийслэлчүүд үргэлжлүүлэн шилдэг тоглолтоо үзүүлж байснаар 39 дэх минутад Уилямс, 42 дах минутанд Жимера, 44 дэх минутанд Иохансон нар хаалганд шайбыг оруулж, баг нь хүчтэй өрсөлдөгчөө 7:3 харьцаатай хожсон байна. Ингэснээр Вашингтон капиталс 24 хожил, 6 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлсэн хэвээр байгаа бол, Нью Йорк Ранжерс 19 хожил, 12 хожигдолтой бүсийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

NHL: Тэргүүлэгчид хоорондоо тулж, "Вашингтон Капиталс" хожлоо   
Үзсэн: 1725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-12-22 20:57
Alex ovechkin

Бидэнтэй нэгдээрэй