Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийг тэргүүлэгч "Ирвэсүүд", "Мон-Алтиус Дундговь Смарт" багуудын тоглолт өчигдөр боллоо. Энэ тоглолтод "Мон-Алтиус"-аас багын гол тоглогч болох А.Гансүх бэртлийн улмаас тоглолтыг өнжсөн бол, Andre Brown ханиад хүрсэний улмаас тоглолтыг өнжсөн нь тухайн тоглолтод хожигдсон гол шалтгаан байлаа.
Гол тоглогчид нь байгаагүй ч тэд сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд Kashif Watson 29 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 24 оноо авж сайн тоглолтоо үзүүллээ. Мөн онцлох нэгэн тоглогч байсан нь гараанд гарж тоголсон Э.Цэрэнбаатар 12 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч энэ тоглолтонд хожиход хангалттай байж чадаагүй юм.
Харин "Сентоза Ирвэсүүд" ээлжит сайн тоглолтоо үзүүлж хожил авсанаар 4 хожил нэг хожигдолтойгоор лигийг тэргүүлж эхэллээ. Т.Санчир 33 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол тун сайн тоглолтыг үзүүлээд байгаа лигонеор тоглогч Dylan Brewer 31 оноо, 7 оновчтой дамжуулалт, 8 самбараа бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит сайн тоглолтоо үзүүллээ.
Э.Дорж-Арилд 21 оноо, С.Эрдэнэдалай 17 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тэдэнд тусалсанаар хожход хангалттай байлаа. Ирвсүүдийг зогсооно гэдэг хүнд даалгавар байсан хэвээрээ, тэд улирлын анхны тоглолтонд хожсоноос хойш ийнхүү дөрөв дараалан хожоод байна.
"Ирвэс"-үүд лигийг тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.