Шууд Chart

“Цуутай тамирчид” ном хэвлэгджээ

2015-12-22 17:38:46

Дэлхийн спортын нэрийн хуудас болсон төрөлхийн гоц авьяас, уйгагүй хөдөлмөрч чанараараа амжилтад хүрсэн тамирчдын намтар бүхий “Цуутай тамирчид” ном хэвлэгдсэн байна.

Эл номд олимпийн анхны аварга Э.Конноли, алдарт уран гулгагч Г.Графстрём, шатарчин М.М.Ботвинник, “Тарзан” П.Вайсмюллер, “хар сум” Ж.Оуэнс, боксын суутан М.Али, тэшүүрчин Э.Хайдан, домогт хоккейчин У.Гретцки, В.Харламов, алдарт гимнастикч Н.Команэчи, “нисдэг” М.Жордан, “нисдэг норвег” Б.Дэли, “оросын баавгай” А.Карелин, “тэвчээр” Р.Корженевски, талбайн теннисчин Ш.Граффи, “дөчин настай хөвгүүн” У.Бьорндален, “аянга” У.Болт, “Тэдди бамбарууш” Т.Ринер зэрэг бүх цаг үеийн цуутай жар гаруй тамирчдын амьдрал, спортын замналын тухай өгүүлжээ.

Тус номыг Спортын сэтгүүлч, орчуулагч Д.Өлгийсайхан эмхэтгэж, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, “ДМЮ” клубын захирал Б.Батзаяа дэмжсэн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Цуутай тамирчид” ном хэвлэгджээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй