
Холливудын алдарт жүжигчин Николас Кейж дуудлагаар худалдан авсан үлэг гүрвэлийн гавлын ясыг Монгол Улсад эргүүлэн өгөхөөр болсон талаар bbc мэдээллээ. Тэрбээр энэхүү түүхэн ховор олдворыг 2007 онд 276 мянган доллараар худалдаж авсан юм. Хэдийгээр тэрбээр өөрийн хөрөнгөөр энэхүү ясыг худалдан авсан ч энэ олдворыг Эрик Прокопи гэгч хууль бусаар Америкт гаргасан нь тогтоогдсон билээ. Үүнтэй холбогдуулан жүжигчин залуу хулгайн гараар орж ирсэн зүйлийг эх оронд нь буцаах ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
Тус Тарбозавр зүйл төрлийн үлэг гүрвэл 65-70 сая жилийн өмнө одоогийн Монголд амьдарч байсан бөгөөд урт нь 12 метр гэнэ.
Николас Кейж худалдан авсан үлэг гүрвэлийн ясаа Монголд өгнө | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.