Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тогтоолын төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасч, хойшлуулах горимын санал гаргасан юм.
Учир нь өнөөдөр органик хүнсийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг долоодугаар сард Улсын Их Хуралд өргөн барьж улмаар чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдэн С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд энэ хуулийг хэлэлцэн баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гаргаж байгаа гэв. Ингэснээр уг асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг түр хойшлуулахаар тогтлоо.
Тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.