Шууд Chart

Согтууруулах ундаа ой санамжид саатал учруулдаг

2015-12-24 11:20:10

Хүний ой санамжийн талаарх сонирхолтой 10 баримтыг та бүхэнд хүргэе. 

1.Хэрэв хүний тархи хард диск байсан бол 2.5 петабайт (2.5 сая гигабайт) хэмжээтэй байх ажээ.
2. Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүй нь. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэмт хэргийн гэрчийн царайг танилтаар илрүүлсэн хэрэг байжээ.
3. Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санамжийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг.  Энэ идээг хэрэглэсний маргааш нь өмнөх оройнхоо явдлыг санахдаа муу байдгийн учир энэ гэнэ.
4. Хүний царайг тогтоохгүй буюу мартах нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг (амнезии) бөгөөд  prosopamnesia гэж нэрлэгддэг юм байна.
5. Тархины гиппокампе/ hippocampus/ хэсэг нь дурсамжийн процесст чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь 80 насанд л саардаг бөгөөд ингэхдээ мэдрэлийн судасны эсийн 20 хувь алдагдсан байдаг аж.
6. Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд 7 төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ. Гэхдээ зөвхөн 20 секундэд.
7. Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог байна.  Судлаачид beta blocker хэмээх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг цоожлох тухай мэдээлэл байна.
8. Насанд хүрсэн хүний дурсамж ихэнхдээ 15-25 насанд нь эхэлдэг байна. Энэхүү “ой дурсамжийн цохилт”-д  бүх дурсамжийн 60 хувь нь багтаж болзошгүй гэнэ.
9. Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.
10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахиа эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг аж.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Согтууруулах ундаа ой санамжид саатал учруулдаг   
Үзсэн: 1466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй