Шууд Chart

Шинзо Абэ өөрийн улсын архитекторч Кенго Кумагийн төслийг сонгожээ

2015-12-24 16:55:44

2020 онд Япон улсын Токио хотноо 32 дахь удаагийн зуны олимпийн наадам болно. Олимпийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах төв цэнгэлдэх хүрээлэнгийн загвар төсөл гараад байсан хэдий ч хэмжээний хувьд асар том төдийгүй өндөр өртгөөр баригдах болсон учир дахин шинэ загвар гаргах шаардлагай болоод байсан. 

Тэгвэл өчигдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 оны зуны Олимпийн наадам зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгийн загвараар Японы архитекторч Кенго Кумагийн төслийг сонгосон байна.

Японы Засгийн газраас дахин сонгон шалгаруулалтад өрсөлдөгчдийг 1.2 тэрбум долларт багтааж загвар гаргах шаардлага тавьж, эцсийн шатанд хоёр төсөл үлдээд байсан юм. Архитекторч Кенго Кумагийн шинэ цэнгэлдэх хүрээлэн нь Японы уламжлалт сүмийн загварыг харуулсан загвартай байх бөгөөд дээвэр болон хана хэсэгт эко байгууламж бүтээх аж.

Цэнгэлдэх хүрээлэнг барих түүхий эдийг ган болон төмөр ашиглаж хийх бөгөөд гаднах орчинг ногоон байгууламжаар тохижуулсан байна. Ноён Кумагийн энэхүү бүтээлийн нийт өртөг нь 153 тэрбум иен буюу 1.26 тэрбум доллараар босох юм байна.  

Өмнө нь шалгараад байсан Их Британийн архитекторч Заха Хадидын ультра-модерн загварын нийт өртөг 252 тэрбум иен болсон учир Японы Засгийн газраас хэтэрхий өндөр өртгөөс татгалзсан юм. Шинээр сонгогдсон зураг төслийн дагуу барилгын ажлыг таван сарын дараа эхлүүлэхээр болжээ.

 

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Шинзо Абэ өөрийн улсын архитекторч Кенго Кумагийн төслийг сонгожээ   
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй