Шууд Chart

NHL: "Даллас Старс" лигийн хоёрдугаар байраа хадгаллаа

2015-12-24 17:19:25

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр лигийг тэргүүлэгч "Даллас Старс", өрнөд бүсийн тавдугаарт бичигдэж байсан "Миннесота Вайлд" багийн талбайд зочлон тоглолоо. Нийтдээ есөн шайб хаалганд орсон энэ тоглолтод "Даллас Старс" өрсөлдөгчөө 6:3 харьцаатай хожиж, улирлын 25 дахь хожлоо авлаа.

Өрнөд бүсийн тавдугаар байрт лигийг үргэлжлүүлж байсан "Миннесота Вайлд" энэ удаа лигийг тэргүүлэгч "Даллас Старс"-ыг өөрийн талбайдаа 18.000 гаруй хөгжөөн дэмжигчдийнхээ хамтаар хүлээн авч тоглосон.

Тэд тоглолтыг сайн эхлүүлж, 4, 8 дахь минутад хоёр шайбыг дараалан оруулсан. Эхний шайбыг Жаред Спуржион /Jared Spurgeon/ хаалганд оруулсан бол Чарли Коул /Charlie Coyle/ тоглолтын тооны харьцааг 2:0 болгоод байсан.

Харин тоглолтын хоёдугаар үед "Даллас Старс"-ын тоглолт сэргэж, 14 дэх минутад Канад залуу Жорди Бенн /Jordie Benn/ багийнхаа эхний шайбыг хаалганд оруулсан байна. Улмаар 18 дахь минутад Вернон Фидлер /Vernon Fiddler/ шайбыг оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн бол 19 дэх минутад Тайлор Сегин /Tyler Seguin/ тооны харьцааг 3:2 болгон баг нь тэргүүлээд эхэлсэн.

Канад довтлогч Сегины хувьд энэ улирал 19 гоолыг оруулж, 27 оновчтой дамжуулалтыг хийгээд байгаа юм. Тоглолтын гуравдугаар үеийн 3 дахь минутад "Даллас Старс" багаас Франц тоглогч Антони Рөүселл /Antoine Roussel/ багийнхаа дөрөв дэх гоолыг оруулсан ч 10 дахь минутад талбайн эздээс Нино Нийдерртиер /Nino Niederreiter/ тооны харьцааг 4:3 болгон ойртуулжээ.

Гэсэн ч лигийг тэргүүлэгч энэ өдөр илүү байж, 18, 19 дэх минутад  Коди Икень /Cody Eakin/, Вернонь Фиддлер /Vernon Fiddler/ нар шайбыг оруулснаар тоглолт үндсэн цагт 6:3-ын харьцаатай "Даллас Старс" багийн ялалтаар өндөрлөсөн юм. Тэд ингэснээр 25 хожил, 7 хожигдолтойгоор лигийн хоёрдугаарт бичигдэж байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

NHL: "Даллас Старс" лигийн хоёрдугаар байраа хадгаллаа   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй