Шууд Chart

ИHL: "Нью Жерси" талбайн эздийг 4:3-аар буулган авлаа

2015-12-24 18:25:37

Өчигдөр Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтуудын хүрээнд нийт 10 тоглолт боллоо. Энэ өдрийн онцлох тоглолт дорнод бүсийн 7 дугаарт бичигдэж байгаа "Нью Жерси Девилс" улирлын ээлжит тойрог тоглолтынхоо хүрээнд бүсийнхээ 9-д бичигдэж байгаа "Детройд Ред Вингс"-ын талбайд зочлон тоглолоо. Тэдний хувьд улирлыг 17 хожил, 10 хожигдолтойгоор лигийг үргэлжлүүлж байна.

Нийтдээ 7 шайб хаалганд орсон энэ тоглолтод "Нью Жерси Девилс" өрсөлдөгчөө 4:3 харьцаатай хожсоноор 39 оноотой болж, лигийн 15 дугаарт бичигдэж байна.

Энэ өдөр "Нью Жерси Девилс" тоглолтыг тун ширүүн эхлүүлж, эхний үеийн 12, 13, 14 дэх минутад гурван шайбыг эсрэг багийн хаалганд дараалан хийлээ. Шайбыг баруун жигүүрийн тоглогч Кийл Палмери /Kyle Palmieri/, Канад довтлогч Жордин Тоотоо /Jordin Tootoo/, Дэвид Шлемко нар эсрэг багийн хаалганд хийв.

Харин "Детройд Ред Вингс" багийн тоглолт сэргэж, төвийн тоглогч Дийлан Лааркин, Майк Грийн /Mike Green/, Орос довтлогч Сергей Калинин нар гоолыг оруулаад байсан ч талбайн эздээс Рили Шийхан /Riley Sheahan/ хаалганд шайбыг оруулснаар тооны харьцааг 4:3 болгож ойртуулсан юм.

Харамсалтай нь тоглолтын үндсэн цаг дуусч "Нью Жерси" талбайн эзэн багийг 4:3 харьцаатай буулган авлаа. Ингэснээр тэд 17 хожил, 13 хожигдолтойгоор дорнод бүсийн 9-д бичигдэж, 39 оноотой лигийг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

ИHL: "Нью Жерси" талбайн эздийг 4:3-аар буулган авлаа   
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй