Шууд Chart

Эдийн засгийн өршөөл үзүүлэх хугацааг сунгалаа

2015-12-25 09:58:36

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт энэ сарын 31-нд дуусгавар болох байсан ч  хойшлогдлоо. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тул Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм. Харин уг хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр УИХ-аас  2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгалаа.

Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр энэ сарын 16-ны байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод буй юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн өршөөл үзүүлэх хугацааг сунгалаа  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй