Шууд Chart

Монголын сонирхогчийн боксын оны шилдэг 10

2015-12-25 11:46:51

Монголын боксын холбооноос 2015 оны шилдэг 10 тамирчинг нэрлэлээ. Энэ онд шилдэг тамирчдыг ОУХМ Г.Ган-Эрдэнэ амжилтаараа тэргүүлсэн байна. Харин өнгөрсөн жилийн "Бөртэ Чоно"-ын эзэн Д.Отгондалай удаалжээ.


1. Олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ- 2015 оны улсын аварга. Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 4 мөнгө, 1 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VI байрын шагналт

2. Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө,1 алт, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байрын шагналт.

3. Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алт,1 мөнгө,1 хүрэл хүртсэн амжилтаар

4. Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат - Улсын аварга. Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 алт,1 хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар

5. Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү - Улсын аваргийн мөнгө, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн амжилтаар

6.  Спортын мастер Э.Цэндбаатар - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 алт, APB 1 ялалтаар

7.  Олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд - Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалвь, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 хүрэл, APB 2 ялалтаар

8. Олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр -.Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар

9.  Олон улсын хэмжээний мастер А.Нурлан - Улсын аваргийн хүрэл медаль, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар

10. Спортын мастер Т.Ерболат -Улсын аварга, Олон улсын боксын холбооны  "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын сонирхогчийн боксын оны шилдэг 10   
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй