Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж зургийн үзэсгэлэнгээ анх удаа Япон улсад дэлгэжээ. Түүний 20 гаруй бүтээл энэ сарын 23-27-нд Токио хотын “Гинза” галерейд үзэгчдэд хүрч байна.
Харумафүжи Японы үзэсгэлэнт Фүжи уулаас эхлээд байгалийн зураг зурах сонирхолтой гэнэ. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг 500 мянган иенээс эхлэн худалдаалах бөгөөд бүх орлогыг Монголын зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөж байна.
Харумафүжи аварга сүмогийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө зурдаг байсан гэдэг. Тэрбээр одоо ч зурах сонирхлоо орхиогүй бөгөөд "Сэтгэл тайвшруулж, амраадаг учраас гунигтай үедээ бийрээ барьдаг" хэмээн Японы хэвлэлд ярьсан байна.
Харумафүжигийн зурсан "Фүжи" галт уулын зураг
Харумафүжи зурсан зургаараа үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.