![](/uploads/201309/news/thumb/b22f6c964fc55473181dbeb5ce20c48e_x3.gif)
Шимпанзе, анааш болон бусад амьтны эр бэлгийн эсийг бэлэн хоол хийхэд түгээмэл хэрэглэдэг сублимаци буюу хөлдөөж хатаах аргаар Киотогийн их сургуулийн судлаачдын баг авч хадгалжээ. Судлаачид эр бэлгийн эсийг анхны байдалд нь оруулахын тулд эсийг хөлдөөснөөсөө хойш нэг сарын дараа дээр нь ус нэмсэн гэнэ. Энэ нь үр тогтоох чадвартай эсэхийг тогтоож байгаа нэг арга аж.
Амьтны эр бэлгийн эсийг шингэн азотын орчинд -200 орчим хэмд хадгалдаг. Харин хөлдөөж хатаасан эр бэлгийн эсийг хөргөгчинд хадгалах боломжтой гэнэ. Хөлдөөж хатаасан, таван жил хадгалсан эр бэлгийн эснээс тэд хэдийнээ хулгана бий болгожээ.
Эр бэлгийн эснээс хулгана бий болгожээ | ||
Үзсэн: 2594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.