Шууд Chart

Шведэд монгол гэр барьж амьдардаг залуу

2015-12-28 10:41:04

Шведийн Малмо хотод П.Ганхуяг гэдэг залуу гэр бүлийн хамт монгол гэр барин амьдардаг. Тэрбээр анх 2012 онд Шведэд төрсөн хүүхдүүддээ эх хэл, соёлоосоо хөндийрөх нь гэж санаа зовсондоо монгол гэрээ, тодруулбал бүр аав, ээжийнхээ гэрийг аваачсан байна. Улмаар хэд хэдэн гэр аваачиж гэргийнхээ хамт  “Монгол гэр” компани байгуулжээ. Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал эрхэлж Монгол орны түүх, соёл, зан заншлыг сурталчлах үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна.

Шведийн Стокхолмоос зүүн өмнө зүгт 600 км-т орших Малмо хот Дани улстай гүүрээр зааглагддаг. П.Ганхуяг Өмнөговь аймагт төрсөн бөгөөд Шведэд өөрийн “Өмнийн говийг” байгуулахаар хичээж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шведэд монгол гэр барьж амьдардаг залуу  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-28 15:02
ямар гоё юм бэ баяж хүргэж б.а
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-28 12:21
ovoo undur huuhnuu gui yu

Бидэнтэй нэгдээрэй