Шууд Chart

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2015-12-28 15:02:49

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болов.

  1. МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн тайланд Аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж сонгон шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үүргийг өмнөх ээлжит хурлаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлд олгосон билээ. Өнгөрсөн хугацаанд Хяналтын зөвлөл сонгон шалгаруулалтаа зарлаж, нийт 12 байгууллага тухайн сонгон шалгаруулалтад оролцсоноос хуулийн дагуу холбогдох материалуудтай танилцан МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын шалгалт хийх байгууллагаар “Координат аудит” ХХК-г шалгаруулжээ. Үндэсний зөвлөлийн хуралдаанд тухайн асуудлыг хэлэлцэн Хяналтын зөвлөлийн саналыг дэмжиж 2015 оны санхүүгийн тайланд “Координат аудит” ХХК-аар аудитын шалгалт хийлгэхээр тогтоол гаргалаа.
  2. Хуралдаанд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа, Тээвэр, Үйлчилгээний “Тээвэр Ачлал” ХК-аас МҮОНРТ-ийн Өргөдлийг Шалгах Хороонд ирүүлсэн №280/15 албан бичигтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн дагуу “Тээвэр Ачлал” ХК-д “Эх сурвалж” сэдэвтэй “Хот хоорондын тээвэр дэх нугалаа ба холхио” нэртэй нэвтрүүлэгт гаргасан гомдолд хариу өгөх нь зүйтэй гэж Үндэсний зөвлөл үзлээ.
Нийтэлсэн: Б.Батхолбоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй