Хуучин оноо амжилт бүтээлээр үдэж, өөдрөг бодол, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж буй Хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, нийт сэтгүүлчиддээ болон Монголын бүх ард түмэндээ Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье!
Монголын хэвлэл мэдээллийн салбарт 2015 онд үйл ажиллагааны гараагаа амжилттай эхлүүлсэн Хэвлэл мэдээллийн зөвлөл нь ирж буй шинэ онд мэргэжлийн, чанартай сэтгүүл зүйг төлөвшүүлэх шинэ соёлын давалгааг та бүхэнтэйгээ хамтран эхлүүлж, Монгол Улсын хувьд ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах үйлсэд амжилт ололтоо ахиулсан он жил байх болно гэдэгт итгэл төгс байна.
Ирж буй 2016 онд та бүхний ажил үйлс өөдрөг,аз хийморь, цог золбоотой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
Мэндчилгээ | ||
Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.