* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Гэртээ анхаарах өдөр. Хөрш эсвэл хамаатан садантайгаа зөөлхөн харилцан яриа эхлүүлсэнээр энэ өглөө гайхалтай болохыг батлана. Кофе уунгаа ганц хоёр үг ярилцан амар тайван завсарлагаа амралтын энэ өдрийг гайхалтай эхлүүлна. Өнөөдөр гэрийн ажлаа чухалчилан үзэх бөгөөд тавилгануудыхаа байрыг солих эсвэл эрүүл мэндэд тань хэрэгтэй хөглөрсөн ханын шүүгээгээ янзлах болно. Гэр бүлийн хэлэлцүүлэг энэ оройг өдөөн, идэвхтэй болгох болгоно.
Хумх (1/20-2/18)
Анхааралтай байх өдөр. Ангараг гараг нар болон хайр дурлалын сугар гарагтай холбогдсон байгаа тул гэр бүлд чинь нөлөөлнө. Ангараг гараг бага зэрэг түрэмгий, догшин байж магадгүй учир аминч үзлээс холуур байж хайртай хүмүүсээ гомдоохоос болгоомжил. Хэрвээ та ахлах ажилтан болсон бол өөрийгөө хянаж сурах цаг болжээ.
Загас (2/19-3/20)
Шалгах өдөр. Энэ өдөр гэртээ байх нь тийм ч тохиромжтой биш. Ямар нэг зүйл бүү хий, гэртээ үлдэх нь танд таагүй мэдрэмж төрүүлэх болно. Нээлттэй шударга, энэрэнгүй байж явган аялал хийж амрах нь танд хэрэгтэй. Аялах төлөвлөгөө нь үйл явдлаар дүүрэн байх хэрэгтэй. Гэхдээ та мөнгөө хэмнэхийг хичээх тул өөрийн төсөвт тохируулан хэсэгчилсэн төлбөр тооцоо боломжтой бол урьдчилсан төлбөр хийж эхлэх нь зөв. Таны хамтрагч орлого олж, олз хүлээн авах нь та нарын санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэр бүлийн асуудлуудыг дургүйцэн үл тоомсорлох хэрэггүй. Үр хүүхдүүддээ бүгдэд нь тохирох шийдвэрийг хайх нь зөв.
Хонь (3/21-4/19)
Ажил төрөлдөө ухаалаг бус, эмх цэгцгүй, тэвдүү хандахад алдаа гарч, харин нийтийн, замбараагүй, тайван бус байдлаас машин жолоодоход аюул тулгарч болно. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад тохиромжтой өдөр биш. Машинтай хүмүүс нийтийн тээвэрт шилжин суусан нь дээр. Гэхдээ нийтийн тээвэр дэх бүдүүлэг, ичгүүр сонжуургүй занд тэр дор нь хариу өгөх гэж оролдсоны хэрэггүй. Хамт олон дотроо даруу төлөв байхгүй бол нэр төрд халгаатай.
Үхэр (4/20-5/20)
Амрах өдөр. Гэвч танд орондоо удаан байх хүсэл төрөхгүй. Ихэнх нь эртлэн босч, гялалзтал ажлаа амжуулан бусадтай нийлэн хөгжилдөхөөр яарна. Бүхий л нийтийн үйл ажиллагаа баяр хөөр авч ирэх тул үйл явдлын голд байхыг хичээ. Хэрвээ та тусламж хэрэгтэй нэгэнд тусалбал эргээд шагнал хүртэнэ. Үхрийн ордныхон ихэнхдээ эрүүл чийрэг хүмүүс бөгөөд хэрхэн эрүүл аж төрөх талаар мэддэг. Ганц бие үхрийнхэн хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна.
Тусгаарласан өдөр. Харилцаанд гарч буй хүндрэл бэрхшээлээс болж сэтгэл санааны хувьд таагүй байгаагийн хувьд аялалд гарвал санаа зовоосон асуудлуудаасаа салж дахин чөлөөтэй амьсгалахад тааламжтай. Хамтрагч тань мөн адил өөртөө цаг гаргаснаар гарцаагүй дээрдэх болно. Хувийн ажил төрөлдөө цаг хугацаа, эрч хүч зарцуулах нь таны урмыг сэргээнэ. Хэрвээ энэ нь танд ашиг авчирна гэж бодож байгаа бол бизнес эрхэлдэг танилуудтайгаа ярилцаж зөвлөгөө ав.
Мэлхий (6/22-7/22)
Дүнсгэр өдөр. Ганц бие мэлхийнхэний хувьд маш олон шүтэн бишрэгчид таныг сонирхсон таатай нөхцөлд байна. Ихэнх нь таны талаар ухаалаг бодолтой байна. Та нарын ихэнх нь гэртээ залхуурах ба меланхолик санчир гаригийг нар эсэргүүцнэ. Та гуниг гутралд гүн орно. Таны бие махбодыг сэргээхийн тулд өмнөхөөсөө илүү сэтгэлд нийцдэг зүйлсээ хийж урам зориг ор бүтээлч сонирхлуудаа ихэсгэ. Үүрэг хариуцлага дуусашгүй уйтгартай санагдах ч нэгэн хэвийн зүйлсийн заримыг нь орхиж тархиа сэргээж өдөөж өг.
Арслан (7/23-8/22)
Тайван өдөр. Ирэх долоо хоног таны хувьд нэлээд амжилттай байх бөгөөд таны төлөвлөсөн бүхий л ажил ямар ч саадгүй бүтэх болно. Хүмүүстэй аль болох сайн ярилцахыг хичээ. Та өөрийнхөө байр суурийг хамгаалж, хэт өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Үргэлж таны зөв байна гэж байхгүй. Тиймээс хааяа ч болов бусдын хэлж буй үгийг сонс. Санхүүгийн асуудалд болгоомжтой байхыг сануулж байна. Гэр бүлийн харилцаанд зөрчилтэй асуудал үүснэ. Тиймээс гадуур алхаж, цэвэр агаар амьсгалж, тархи толгойгоо сэргээ. Хэрүүл маргаанаас зайлсхий. Ганц бие арслангуудыг гайхалтай романтик учрал хүлээж байна.
Охин (8/23-9/22)
Зорилготой өдөр. Асуудлаа шийдвэрлэснээр танд сэтгэл ханамжит байдал мэдрэгдэнэ. Зарим охиныхонд энэ яг л өдөр тутмын үгийн сүлжээ бөглөж байгаа юм шиг амархан байх боловч заримд нь хэдэн сая долларын үнэтэй бизнесийн хэлэлцээр хийж байгаа юм шиг санагдана. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон гэсэн та аливаа асуудалд нүүр тулдаг байдалд дасан зохицох хэрэгтэй.. Эмэгтэйчүүд дэглэм барихаар хичээх болно. Эрүүл хөнгөн зууш сонгон хүслээ хязгаарлаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Өнөөдөр цагийг аль болох хөгжилтэй сэтгэл хангалуун өнгөрөөхийг зөвлөж байна. Таныг юу хөгжилтэй болгодгийг мөн бусдыг яавал хөгжөөж чадахаа та маш сайн мэддэг. Өнөөдөр та өөртөө маш итгэлтэй байх болно. Хэрвээ танд үнэтэй бэлэг сэлт авах шаардлага гараад хангалттай мөнгө байхгүй байгаа бол хямдхан материал авч өөрийн гараар хийсэн ч болно шүү дээ. Энэ нэг талаар таны мөнгийг хэмнэхээс гадна хүмүүс таны сэтгэл гаргаж бэлдсэн бэлгэнд илүү их дуртай байх болно. Ганц бие жинлүүрүүд өнөөдөр болзоонд явж магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Аялах эрдэм мэдлэг хүлээн авахад таатай өдөр. Хайртай хүнээсээ бэлэг эсвэл сайхан мэдээ хүлээн авна. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Таны бие тавгүйтэж хэдийгээр таагүй нөлөө нь арилсан ч таны сэтгэлд үлдсэн зүйлээсээ болж сэтгэл гутарч шаналах нь. Эвдэрсэн эд зүйл зүүдэлбэл муугийн дохио.
Нум (11/22-12/21)
Хязгаарлагдмал өдөр. Нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг дагавал өнөөдөр та аюулгүй байна. Онцгой үйл явдалд оролцох урилга танд ашигтай бөгөөд чухал хүмүүстэй холбоо тогтооно. Шинэ хайртай учирч халамж энхрийллийг мэдэрнэ. Ажиллаж буй компаниасаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь та хоёрын хооронд хор хүргэх атаархуу нэгэн байж мэднэ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.