Шууд Chart

Санамж бичигт гарын үсэг зурлаа

2015-12-29 06:43:02

Монгол Улсын Эрчим хүчний яам БНХАУ-ын "China national complete engineering corporation"-ны хооронд хамтран ажиллах Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, "China national complete engineering corporation"-ийн Худалдааны газрын менежер Чин Мин нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын эрчим хүчний салбарын цаашдын стратеги хөгжил болон эрчим хүчний хэрэгцээг үндэслэн эрчим хүчний салбарт зураг төсөл хийх, барьж байгуулах, ашиглах зэрэгт арвин туршлага хуримтлуулсанChina national complete engineering corporation-тай урт хугацааны туршид хамтран ажиллаж, Монгол Хятад хоёр улсын эрчим хүчний салбарт харилцан ашигтай, эрх тэгш, хамтран хөгжих нөхцөлтэйгээр энэ Санамж бичгийг байгуулж байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар байлцлаа.

Нийтэлсэн: Web admin

Санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй