Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний сургалтад ашиглахаар "Хэлний сургалтын Лингафоны танхим”-ыг шинээр байгуулсан байна. Багш, ажилтан, хүүхэд бүрийн бие даан тасралтгүй сурч хөгжих боломжийг хангах, суралцагчдад гадаад хэлний чанартай боловсрол эзэмшүүлэх энэхүү танхимыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгээр Аймгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулан сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болгожээ. Энэ танхимд 15 сурагч, нэг багшийн хамт тусгай програмын дагуу гадаад үг, хэллэг сонсох, бусаддаа саад болохгүйгээр багштайгаа болон бусад сурагчидтай харилцан ярилцах гээд давуу тал их юм.
Лингафоны танхимыг сумын сургуульд байгууллаа | ||
Үзсэн: 1403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.