Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын эхний тойргийн сүүлчийн тоглолтууд өчигдөр буюу 12 дугаар сарын 28-ны өдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Эхний тоглолт гурван хожил, гурван хожигдолтой тэнцүүхэн өрсөлдөж байсан Төв аймгийн "Төв-Ургац", "Дархан Гарьд" багийн тоглолт 96-86 харьцаагаар "Төв Ургац"-ын ялалтаар дуусав.
Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн ч үр дүн нь "Төв-Ургац"-ын хожлоор өндөрлөсөн юм. Тоглолтын онцлох нэгэн тоглогч Chris Jones байлаа. Тэрээр багаа тэргүүлэн ээлжит сайн тоглолтоо үзүүлж 31 оноо, самбараас 10 бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа хожилд хөтөлсөн юм.
Түүнд Reggis Onwukamuche 18 оноо, 16 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтөр 18 оноо авч тусласан юм. Мөн багийн бусад залуус тун жигд тоглолтыг үзүүлснээр улирлын эхний тойргийн сүүлийн тоглолтод хожлоо.
Харин "Дархан Гарьд" баг сүүлийн гурван тоглолтдоо ийнхүү дараалан хожигдоод байна. О.Ууганбаяр сайн тоглолт үзүүлж 27 оноо, самбараас найман бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Б.Мөнхболд 21 оноо, М.Дорждагва 13 оноо, самбараас 11 бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь хожиход хангалтгүй байлаа.
О.Нямбаярын муу тоглолт хожигдолд нөлөөлж байснаас гадна тэдэнд холбон тоглогчийн байрлал дээр дутмаг зүйл их байсан нь хожигдсон гол шалтгаан байсан гэж болно. Тэдэнд байсан ганц сайн мэдээ бол А.Тэмүүжин багтаа эргэн нэгдсэн явдал байлаа. Тэрээр энэ улирлын анхны тоглолтондоо оролцож 15 оноо авсан бөгөөд цаашид шилдэг тоглолтоо үзүүлэх нөөц бололцоо байгаа гэдгээ харуулсан юм.
"Төв ургац" дөрөв дэх хожлоо авлаа | ||
Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.