Үндэсний супер лигийн энэ улирлын нэгдүгээр тойргийн хамгийн сүүлчийн тоглолт "Баянгол Сентоза Ирвэсүүд", "Альяанс-Тех Харцага" багийн хооронд боллоо. Багийн ахлагч Г.Баттөр болон Steve Pledger нар ирснээр Харцагууд тун сайн тоглолтыг үзүүлээд байгаа билээ.
Гэсэн ч тэд энэ удаад дахин хожигдлоо. Улмаар улирлын эхний тойргийг 2:5 гэсэн муу амжилттай өндөрлүүлж байна. Тэдний хожигдсон гол шалтгаан сэлгээний тоглогчид байсан юм. Гараанд гарсан таван тоглогч бүгд 10-аас дээш оноо авсан ч сэлгээнээс нэг ч тоглогч оноо авсангүй.
Steve Pledger 32 оноо авч ээлжит сайн тоглолтоо үргэлжлүүлсэн бол П.Болортулга 24 оноо, 20 самбараас бөмбөг авалт, Г.Баттөр 18 оноо, 8 оновчтой дамжуулалт, найман самбараас бөмбөг авалт, Teeng Akol 12 оноо, 16 самбараас бөмбөг авалт, Г.Цэнгүүнбаяр 18 оноо авж тус тус сайн тоглолтоо үзүүлсэн ч тэд сэлгээний тоглогчдоо ашиглаж чадсангүй.
Харин "Сентоза Ирвэсүүд" ээлжит сайн тоглолтоо үзүүлж улирлын тав дахь хожлоо авлаа. Т.Санчир шийдвэрлэх үед сайн тоглолт үзүүлж багийнхаа оноо авалтыг явуулж байсан бол Э.Дорж-Арилд шийдвэрлэх үед маш чухал самбараас бөмбөг авалтыг хоёр ч удаа гүйцэтгэж торгуулийн шидэлтээ амжилттай болгосноор багаа хожилд хөтөллөө.
Т.Санчир 38 оноо, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Э.Дорж-Арилд 21 оноо, 6 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, Dylan Brewer 18 оноо, Э.Цэвэлдорж 13 оноо гүйцэтгэж багаа тэргүүлснээр улирлын тав дахь хожлоо авч тэд хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ.
"Ирвэсүүд" нэгдүгээр тойргийг тэргүүлэв | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.