Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 22/

2013-09-22 08:04:29

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 22. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 18. Нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Адъяа гараг. Наран 06.49-д мандаж, 18.56-д жаргана. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.  Шүтэн барилдлага Сэрэхүй. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Сансар огторгуй шинэ эрчим хүчээр сэлбэгдэх өдөр. Тиймээс өнөөдөр таны ажил төрөл нэг л бүтэмж муутай байж шинээр эхэлсэн бүхэн урмыг тань хугалах болно. Үүнээс болж сэтгэл санаагаар унах эсвэл уурлаж бухимдах хандлага ажиглагдаж магадгүй. Бусдад уураа гаргах гомдоох захирах гэсэн ямар нэгэн оролдлого эргээд таны эсрэг чиглэх болно гэдгийг санаарай. Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн таны өнөөдрийн ажил үйлсэд таагүй үр дагавар авчрах тул өөртөө амьсгаа авч тайвшрах боломж олго. Ингэж тайвшрах нь танд маш их тус болох болно

 

Хумх (1/20-2/18)   

Завгүй өдөр. Энэ өдөр олон асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарна. Та атаархмаар ажлын чадвартай хүн тул гайхмаар олон зүйлийг хийж амжуулж чадна. Таны эрч хүч ажлын эцсийн үр дүнд эергээр нөлөөлнө. Оройг гэр бүлтэйгээ нам гүмхэн өнгөрөө.

 

 

Загас (2/19-3/20)

Урам өгсөн өдөр. Энэ өдөр гэр орны ая тухтай байдлыг бүрдүүлснээр олон зүйлийг амжилттай гүйцэтгэж чадна. Интернетээс зарим нэгэн гайхамшигтай шинэ боломж, давуу байдлыг олж чадах бөгөөд ертөнцийн нөгөө хязгаарын хэн нэгэнтэй найз нөхөр болж магадгүй. Одоо юуг ч хийсэн сонирхлыг тань төрүүлж, сонголт хийх, аялал жуулчлал сонирхолтой хобби зэргийн талаар бодоход хүргэнэ. Оюутнууд богино хугацааны ой санамжтайгаа тэмцэх хэрэгтэй болох бөгөөд таавар, тоглоом зэрэг ой санамж сайжруулах юмыг эрэлхийлэх хэрэгтэй.

 

Хонь (3/21-4/19) 

Өнөөдөр өдөр шөнө тэнцэх өдөр бөгөөд энэ өдөр нар жинлүүрийн орд руу шилжсэнээр таны мөнгө санхүү эд хөрөнгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Таны хувийн амьдралыг олны хүртээл болгож болзошгүй. Нэн ялангуяа тэд хайртай хүнээ хуурч мэхэлдэг байсан бол, мөн хүүхдүүдтэйгээ харьцаа нилээн ярвигтай байдаг бол үүнд баярлах нь юу л бол. Олон нийтийн газар байж, олны өмнө гарахаа хойшлуулагтун.

 

Үхэр (4/20-5/20)   
Хүмүүсийг нэгтгэх уралдаан тэмцээнд оролцоход таатай өдөр. Өнөөдөр тайван хөдөлмөрч өдөр байх болно. Тэд хүнд ажлыг өлхөн хийж чадаж магадгүй. Ажил дээрх асуудал нь аяндаа өөрөө шийдэгдэх болно. Үхрийнхэн амьдралын алдсан баяр баяслыг буцааж авах болно. Хэрэв хүнд өдөр байвал сэтгэлээр унах хэрэггүй. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Та тэднээс шинэ давуу талыг олох болно. Зайлшгүй амрах шаардлагатай.

 
Хамтатгах (5/21-6/21)   

  Урамтай идэвхтэй өдөр. Энэ өдөр та өөртөө илүү итгэлтэй байж ажлаа амжилттай дуусгана. Төслийг бүтээлчээр хялбар хийж гүйцэтгэнэ. Гэхдээ таны замд олон саад бэрхшээл тулгарна. Үнэн хэрэгтээ танд тулгарч буй асуудлууд таныг хурцалж, залуустай хөл нийлүүлэн алхахад тусална. Хэрэв та ажилдаа идэвхтэй илүү сонор соргог байж чадвал өөрийгөө шүүмжлэхгүй бөгөөд бусдад ч мөн ийм боломж олгохгүй. Чухал бизнесийн уулзалт гэрээ байгуулах үедээ илүү цагаар ажиллах нь дээр. Гэрээ хэлэлцээр хийснээрээ та баяртай байж энэ нь таны өсөж хөгжих гайхалтай үе байх болно.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Урам зоригтой өдөр. Өөрийн авъяасаа илрүүлэх боломжийг бүү алд. Юмны ард битгий нуугд хөлөө урагш тавь. Их эрч хүч шаардагдсан долоо хоногийн ажлын дараа дэлгүүрээр хэсэж байхдаа цахилгаан шатанд гацаж магадгүй. Янз бүрийн чимэглэл гэрийн эд хогшил худалдаж авснаар гэрээ үзэмжтэй болгохоос гадна хайртай хүнээ баярлуулна. Харин оройг хайрттайгаа лааны гэрэлд суун хайрын түүхээ сөхөн ярилцах нь хосуудын харилцааг улам ойртуулан бэхжүүлэх болно.

 

Арслан (7/23-8/22)   

Удаан өдөр. Ухаантайхан бай. Хэдийгээр ажиллах шаардлагатай байсан ч гэсэн өөрийн оюун ухаан, бие махбодьдоо хэрэгцээтэй амралтыг өгөхийг хичээ. Энэ амралтын өдрийг ерөнхийдөө л дэлгүүр хэсэх, найз нөхдийндөө зочлох, хөршүүдтэйгээ ярилцах зэргээр өнгөрөөх бололтой. Хэрэв та хүсвэл, эдгээрийг бүгдийг нь амжуулах боломжтой. Гэвч өөрт таалагдсан зүйлээ л хийх хэрэгтэй. Хэрэгцээгүй зүйлд цагаа зарцуулах хэрэггүй. Хийж чадахаасаа илүү зүйлийг амлах хэрэггүй.

 

Охин (8/23-9/22)   

Завгүй өдөр. Охиныхонд амрах зав гарахгүй болно. Гэр бүлтэйгээ хамт хийх аян зам амралтаа дараа долоо хоногийн хагас сайн өдөр хүртэл хойшлуулах хэрэг гарах нь. Өөрийнхөө үйлдэлд шүүмжлэлтэй хандаарай. Та өөрийнхөө дутагдал болон давуу талыг тодоор харах болно. Мөн танд дайсныхаа санааг мэдэхэд тус болно. Энэ өдрийг ихэнх нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад зориулах болно. Мэтгэлцээн хэрүүл маргаанд аль болох оролцохгүй байхыг бод.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Мэдрэмжтэй өдөр. Гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс өөрийн үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирэх ба өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна. Хэрүүл маргаан дэгдэх ба та үүнийг шийдэх болно. Хүүхэд насыг эргэн санагдуулах дуу хөгжим сонсох, өмнө нь амьдарч байсан газар танд дурсамж төрүүлнэ. Сэтгэлд таатай дуртай газруудаараа аялан тайван байдлаа хадгал. Өнөө орой амрах, стрессээ тайлах аргаа ол.

 

Хилэнц (10/23-11/21)   

Ашигтай өдөр. Өөрийгөө маш тайван байлгаж, өөрийгөө хөгжүүлэхэд сайн өдөр. Та ямар ч байсан алжаалаа тайлах хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө зөвлөлдөн хамт бай. Өөрийн дотно хүмүүсийг хүндэлж тэдэнд тусалж дэмжих хэрэгтэй. Ямар нэгэн зүйл хийхэд саад бэрхшээл учрахгүй байх болно.

 

Нум (11/22-12/21)   

Амрах өдөр. Нумын ордныхон уралдааны моринд бооцоо тавих эсвэл казинод очиж тогловол азтай байх болно. Лотоны тасалбар худалдаж ав эсвэл тэмцээнд оролц. Хэрэв та эрүүл чийрэг баймаар байвал усанд сэл, дугуй уна, цэцэрлэгт хүрээлэнгээр алх. Өдөр бүр дэглэм барьж өөрийн эрүүл мэнд сайн сайхан байдлаа сайжруул.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 22/  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй