Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Амаржаргал нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
-
Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд. /Засгийн газраас 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-
Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эдгээр хуультай хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
-
“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
-
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Бусад асуудал: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
-
Нууц асуудал /хаалттай/.
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.