Шууд Chart

“Web awards” цахим салбарын оны тэргүүн наадам өнөөдөр болно

2015-12-30 08:59:11

Үндэсний шилдэг сайтуудыг тодруулах “Web awards”тэргүүн наадам өнөөдөр болно. Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих зорилготой Монголын Сайтын Холбоо нь хоёр жилд нэг удаа “Web awards” цахим салбарын оны тэргүүн наадам буюу зах зээлд тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил “Web awards-2015” цахим салбарын оны тэргүүн наадамд 14 номинацид  үндэсний шилдэг сайтуудыг тодруулахын зэрэгцээ Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит онцлох хоёр цомын эзэн бас тодрох юм.


Сайтуудын номинациуд:

12387845_1015132258530535_1563977953_n

  1. Мэдээллийн Шилдэг сайт
  2. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдэг сайт
  3. Гэр бүл, гоо зүйн мэдээллийн Шилдэг сайт
  4. Бизнес мэдээллийн Шилдэг сайт
  5. Эрэн сурвалжлах мэдээллийн Шилдэг сайт
  6. Шилдэг нийтлэлийн бодлоготой сайт
  7. Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайт
  8. Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
  9. Шилдэг хөтөч сайт
  10. Шилдэг дебют сайт
  11. Шилдэг орон нутгийн сайт
  12. Шилдэг маркетингтай сайт
  13. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
  14. Шилдэг төрийн байгууллагын сайт
  15. Гранпри шагнал буюу Шилдгийн шилдэг сайт
  16. Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Эрхэмсэг оршихуйн цом"
  17. Цахим сэтгүүл зүйд халтай албан тушаалтанд олгодог "Вирус" анти шагнал

Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд:

  1. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
  2. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
  3. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
  4. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
  5. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Эмэгтэй удирдагч
  6. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Залуу удирдагч

 Номинаци тус бүрд  шалгуур хангасан таван шилдэг сайтыг нэр дэвшүүлэн тэднээс нэг сайтыг шилдгээр  шалгаруулан “Web awards-2015” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд  зарлан цом, өргөмжлөл гардуулна.

Нийтэлсэн: Web admin

“Web awards” цахим салбарын оны тэргүүн наадам өнөөдөр болно  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй