Алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорен зөвхөн хувцасны загвараар амьдралаа чимэглэж байгаа нэгэн биш. Тэрээр хачин чамин машины гайхамшигтай цуглуулагатай нэгэн. Түүний цуглуулгад 1929 оны Bentley Blower-оос авахуулаад 1996 оны МcLaren F1 хүртэл багтсан байдаг гэнэ.
Ральф Лореныг сонин содон, чамин хувцасны загвар зохион бүтээдгээр нь хүмүүс сайн мэднэ. Нью-Йоркийн уугуул Ральф Лорен хувцасны загвар зохион бүтээхээс гадна классик загварын машин цуглуулах хоббитой юм байна. Түүний машины цуглуулгын санд 20-р зууны шилдэг классик загварын 17 автомашин байгаа аж. Тэрээр ярихдаа “Та бүхэн хүн төрөлхтний бүтээсэн хамгийн шилдэг, сонгодог загварын автомашиныг үзэж сонирхож болно. Учир нь миний хувийн үзэсгэлэнд нэн ховор 1929 оны Bentley Blower-оос авахуулаад 1996 оны хурд хүчний гайхамшиг болсон МcLaren F1 хүртэл тавигдсан байгаа. Ральф Лорены автомашины үзэсгэлэнд тавигдсан зарим машин сонгодог чамин загвараасаа гадна нь үнэт эдлэлээр чимэгдсэнээрээ онцлог юм байна. Bugatti Atlantic автомашины хянах самбарт нь үнэтэй чамин цаг байрлуулсан. Энэ нь урлагийн бүтээлийн цуглуулга болж байгаагаараа онцлог гэж Ральф Лорен ярьсан байна.
Ральф Лорены автомашины сонгодог загваруудаас... | ||
Үзсэн: 2112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.