Шууд Chart

Хэн бvхний хамт амрахыг хvсдэг ТОП-10 од

2013-09-25 10:33:51

Ихэнх хvмvvс өөрийн шvтэн биширдэг хvнтэйгээ нvvр тулан уулзахыг хvсдэг. Зарим нэгэн нь бvр тэдэнтэй хамт зугаалж, боломж гарвал амралтанд ч явчих юмсан гээд л… Тэгвэл тэдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байдаг эрхэм бол Жорж Клуни. Vvнтэй холбоотой аялал жуулчлалын PIVR.co.uk хэмээх компани өөрийн vйлчлvvлэгчдийнхээ дунд нэр алдартай эрхмvvдээс чухам яг хэнтэй нь амралтанд хамт явж, цагийг зугаатай өнгөрөөмөөр байна гэсэн судалгааг явуулжээ. Тэгтэл жагсаалтыг Жорж Клуни, Пол Маккартни нарын нэр тэргvvлжээ.  Тvvнчлэн эхний 10-т дуучин Мадонна, Анжелина Жоли болон АНУ-ын шинэ ерөнхийлөгч Барак Обама нар багтсан байна. Судалгаа явуулсан компанийн эзэн Жэймс Робинсон vр дvнгийнхээ талаар “Эдгээр одод бусдаасаа хамаагvй илvv хvмvvс. Тэд авьяаслаг, ухаалаг. Тэдний амьдрал тэр чигээрээ тvvх. Та бvхэн хэзээ ч уйдаахгvй байж чадах хvнээ сонгожээ” хэмээн тайлбар хийсэн байдаг.
Тэдгээрийг жагсаавал:
1. Жорж Клуни
2. Пол Маккартни
3. Барак Обама
4. Мадонна
5. Гордон Рэмси
6. Анжелина Жоли
7. Хелен Мирен
8. Хью Лори
9. Нельсон Манделла
10. Дэниель Крейг   нар ажээ.

Нийтэлсэн: Web admin

Хэн бvхний хамт амрахыг хvсдэг ТОП-10 од  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй