Шууд Chart

450 гаруй сая төгрөгийн зөрчил илэрчээ

2010-01-26 03:40:07

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс нийслэл болон төвийн зургаан дүүргийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний байгууллагад нэгдсэн шалгалт хийсэн байна. Дээрх байгууллагуудын 2007-2008 оны санхүүгийн үйл ажиллагаа, сангийн зарцуулалтын байдалд үнэлэлт өгсөн энэ шалгалтаар зөрчлийн хэмжээ хоёр жилийн өмнөхөөс нэмэгджээ. Энэ удаагийн шалгалтаар улсын байцаагч нар зөрчилтэй байгууллагуудад 454 сая гаруй төгрөгийн акт тогтоосон байна.
Тухайлбал, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсүүд банкуудтай тооцоо нийлдэггүй, Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтийг шаардлагын түвшинд хийдэггүй гэхчлэн олон зөрчилтэй байжээ. Улсын байцаагч нар дээрх зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч, шалгалтын дүнг Нийслэлийн Засаг дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт явуулсан байна.
Шалгалтын дүнгээс үзэхэд нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ жил бүр өсөж, дөрвөн хүн тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар үүнд хамрагддаг хэрнээ айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөө үзүүлээгүй нь ажиглагджээ. Тиймээс цаашид нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах иргэдийн хүрээг оновчтой тогтоохын тулд бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэн бүрийг тусламж үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдсаныг бүртгэх “Нийгмийн хамгааллын карт” хөтөлдөг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
   
   Л.Ганаа

Нийтэлсэн: Б.Багабанди

450 гаруй сая төгрөгийн зөрчил илэрчээ  
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй