
Их Британи улсад тоглоомонд байдаг товчин баттерейг залгиснаас болж хоёр хүүхэд амиа алдаж, таван хүүхэд насан туршийн согогтой болсон хэрэг өнгөрөгч онд гарсан. Үүнтэй холбогдуулан тус улсаас иргэдийнхээ сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь баттерей залгисны дараа ямар зүйл болдгийг харуулсан зурагт хуудас болоод бичлэг юм. Үүнийгээ Британийн эмч нар зайдсан дээр жишээ болгон харуулжээ. Товчин баттерей хүүхдийн хоолойд тээглэсэн бол хоёр цагийн дотор л цус алдалтад хүргэдэг байна.
Манай улсын иргэдийн дунд ч товчин баттерейг хүүхдийнхээ тоглоомноос салгаж авах, холдуулах арга хэмжээг өрнүүлэх ёстой гэж цахим ертөнцөөр шуугиж байгаа юм. Иргэн та хүүхдийнхээ тоглоомонд яг үүнтэй ижил товчин баттерейгаар ажилладаг хичнээн тоглоом байгааг олж, баттерейг нь салгаж аваарай.
Товчин баттерейнаас болгоомжил | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.