Шууд Chart

“Олимп-2016” аяны бэлэг тэмдгийн загвар шалгаруулах уралдааныг зарлалаа

2016-01-04 10:24:35

“Олимп-2016” аяны бэлэг тэмдгийн загвар шалгаруулах уралдааны удирдамж


  1. Уралдааны зорилго:

МҮОНРТ 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотод болох Зуны олимпийн их наадмыг шууд дамжуулах онцгой эрхийнхээ хүрээнд “Олимп 2016” аяныг зохион байгуулах гэж байна. Уралдааны зорилго нь энэхүү аяны үйл ажиллагааг оновчтойгоор илэрхийлж, олон нийтэд танигдах энгийн хялбар бэлэг тэмдгийн загварыг бүтээхэд оршино. Уг загвар нь аяны хүрээнд зохиогдох аливаа хэвлэмэл болон дүрст танилцуулга, цуврал нэвтрүүлгүүд, шторк, дууны клип, уг аянд нэгдсэн оролцогчдыг урамшуулах бэлэг дурсгалын зүйлс зэрэг бүхий л зүйлс дээр байнга хэрэглэгдэх тул энгийн хялбар, олон нийтийн телевиз радиогийн онцлогийг Олимпизмын үзэл санаатай нэгтгэсэн шинжийг агуулсан байвал зохино.

  1. Шагналын сан:

Тус уралдаанаас шалгарсан нэг бүтээлийг 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулна.

  1. Уралдааны оролцогч:

Хувь хүн, хуулийн этгээд байна. Уралдаанд гурваас илүүгүй бүтээл ирүүлж болно.

  1. Логоны загварт тавигдах шаардлага:
  • Олимпийн болон бусад логоны зохиогчийн эрхийн зөрчилгүй байх /Рио 2016 олимпийн брэндийн хамгаалалтын удирдамжийг зөрчөөгүй байх
  • Rio 2016 brand protection guidelines/ 
  • Монголын өв уламжлал, МҮОНРТ-ийн болон олимпийн үзэл санааг товч, энгийн, шууд ойлгогдохоор илэрхийлсэн байх.
  • Логоны утга санааг А4-ийн хэмжээний цаасны нэг хуудсанд багтаан тайлбарлан бичсэн байх
  • Логог хар болон цагаан, өнгөт гадаргуу дээр болон дэлгэцэнд байшуулах боломжтой байх.
  • Компьютер ашиглан график дизайны програмуудын аль нэг дээр хийгдсэн байх, /А4 цаасан дээр гараар өнгө ялган будаж зурж ирүүлж болно/ 
  • JPEG өргөтгөлөөр хадгалсан нэг файл, логоны загварыг хийж гүйцэтгэсэн програмын өргөтгөлөөр хадгалсан нэг файл байх
  1. Бүтээлийг хүлээн авах:

Бүтээлийг 2015 оны 12 дугаар сар 25-наас 2016 оны 1-р сарын 10-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авна. Бүтээлийг МҮОНРТ-ийн байранд биеэр авчирч өгөх эсвэл contact@mnb.mn цахим шуудан руу илгээнэ.


Шалгаруулалт ажлын 5 өдөрт хийгдэнэ.

Уралдаанд оролцогч бүтээлийн хамт дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Овог, нэр
  • Харилцах утас, хаяг, цахим хаяг
  • Ажлын газар, албан тушаал

Хаяг:

Улаанбаатар, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр

Цахим хаяг: contact@mnb.mn

Холбоо барих утас: 976-11-328334

Удирдамжийг татаж авах/

Rio 2016 brand protection guidelines/ 

Нийтэлсэн: Web admin

“Олимп-2016” аяны бэлэг тэмдгийн загвар шалгаруулах уралдааныг зарлалаа   
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй