Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-01-04 11:18:34

Өдөр тутмын сонинуудын шинэ оны эхний дугаарын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт "З.Энхболд: УИХ ипотекийн найман хувийн зээлийн асуудлыг энэ сардаа шийдвэрлэнэ", "Гэр бүлд аз жаргалыг "тэврүүлдэг" эх нялхаст өнжсөн нь", "Алт" хөтөлбөр, том төслүүдийн хөрөнгө оруулалт эдийн засгийг сэргээнэ" зэргийг онцолсон байна.

"Өнөөдөр" сонины шинэ долоо хоногийн эхний дугаарт "Шинэ оны сонор мялаасан анхны үйл явдал", "Үйлдвэрлэлийг дэмжих жил буюу жаргадаггүй үлгэр", "Хуучин оны төгсгөлд Х.Баттулга, А.Гансүх нарыг эрүүгийн хэргийн сэжигтнээр татлаа", "Төрийн ордонд дахиад л гал гарах шахав" зэргийг нийтэлжээ.

"Зууны мэдээ" сонинд "Л.Ганхуяг: Алтайн магтаалд цогцолбор хөшөө босгоно", "О.Баасанхүү: Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй", "Гаалиас 100 гаруй хүнийг цомхотгоно" зэргийг онцолсон байна.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Эерэг хүлээлттэй жил", "Шинэ оны эхний улс төр ингэж өрнөх нь", "Шинэ оны анхны өдөр хүү олон мэндэлжээ" зэргийг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "Монголчууд дүрвэж байна", "Сонголт нь солонгордог Эрдэнэтчүүд", "Барилга дагасан "түгжрэл"", "Хувьчлал хүн бүрт нээлттэй болж байна" зэргийг нийтэлсэн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй