Шууд Chart

"Жаргалтай айл манайх" нийтийн дуун цэнгүүн болно

2016-01-04 13:46:03

Нийтийн хос дуучдын энэ цаг үеийн төлөөлөл Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ  сарын 14, 15-нд уран бүтээлийн “Жаргалтай айл манайх” тоглолтоо хийх гэж байна. Тэд өнгөрөгч аравдугаар сард шинэ цомгийнхоо нээлтийг хийгээд байсан бол энэ удаад уран бүтээлийн тайлангаа тавих аж.

Хос дуучид тоглолтын бэлтгэлдээ хэдийнээ гарсан бөгөөд тоглолт Монголын бөхийн өргөөнд болно. Мөн залуу дуучид айл гэрийг эрүүл энх, эв найрамдалт амьдралд уриалан хоёр ч гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, хүмүүнлэгийн үйлс өрнүүлжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Жаргалтай айл манайх" нийтийн дуун цэнгүүн болно   
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй