![](/uploads/201212/news/thumb/c7d215967591b8baf2dc56bef4e30a34_x3.png)
“Монголд хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй салбар гэж алга. Алимны 100 хувийн цэвэр шүүс гэж сурталчлах атлаа найрлага нь 40 хувиас хэтрэхгүй байх жишээтэй. Импортоор оруулж ирсэн хуурай сүүг шингэн сүү хэмээн хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг” хэмээн өчигдөр олон нийтэд зарлав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоо хамтран, энэ байдлаас гарах гарц хайхаар “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт телевизийн нэвтрүүлэг, нийтлэлийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зохион байгуулах болсноо сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн эрдэмтэн, багш, судлаачдын дунд “Шударга өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж байгаа аж. Дээрх уралдаануудыг ирэх гуравдугаар сарын 15-нд болох Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлаж байгаа юм байна.
Б.Баярбаясгалан
Шударга бус өрсөлдөөнийг “шүүхээр” боллоо | ||
Үзсэн: 1869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.