Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 23/

2013-09-23 07:30:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 19. Есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Сумъяа гараг. Тэрсүүд өдөр. Наран 06.51-д мандаж, 18.55-д жаргана. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 6 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Сайхан өдөр. Үхрийн ордон дахь Сар таныг гэртээ болон ажил дээрээ хүмүүстэй харилцахад төвлөрүүлснээр энэ ажлын долоо хоногийг эхлүүлэх болно. Худалдаа болон хувийн харилцаанд тань сонирхол төрүүлсэн маргаан хэлэлцүүлэг гарч ирнэ. Та болон таны бизнесийн түншийн хооронд нөхөрсөг харьцаа бий болох бөгөөд амжилттай үр дүнд хүрэх болно. Санхүүгийн гэрээ хэлэлцээр эсвэл үйлчлүүлэгч нартайгаа уулзах зэрэг яг төлөвлөсний дагуу явагдана. Таны өгөгдпийн санд шинэ үйлчүүлэгч нар нэмэгдснээр ашиг тань өснө. Оройг хайрттайгаа өнгөрүүлэх таны хамгийн зөв сонголт.

 

Хумх (1/20-2/18)   

Зөрчилтэй өдөр. Үдээс өмнө та өөрийн ажил хэргээ хялбархан бүтээж чадна. Түншүүдтэйгээ амжилттай хамтран ажиллаж ажил хэрэг тань бүтэмжтэй байх болно. Үдээс хойшхи таагүй хандлага нь таныг эвгүй байдалд оруулж санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй.

 

 

Загас (2/19-3/20)

Тайван бус өдөр. Энэ өдөр од эрхэс загаснуудыг материаллаг орчноос оюунлаг зүйл рүү таны бодол санааг эргүүлнэ. Энэ орчин нь хийдэг бүх зүйлд тань салшгүй холбоотой болж гүнзгий ёс суртахууны асуудал руу чиглүүлнэ. Зураг хөгжмийн хичээлүүд энэ үед санаа сэтгэлд тань ашигтайгаар тусна. Загасны ордныхон төрөлхийн адал явдал хайгч шинийг зохион бүтээгчид байдаг бөгөөд шинэ ажил тань толгойноос салахгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ баясгах арга замын талаар бодож олох болно. Харин хүүхдүүд тань таны урам зоригтой үйлдлээр бахархах болно.

 

Хонь (3/21-4/19) 

Тааламжтай өдөр. Найрсаг бизнесийн түнш ирээдүйн боломж амжилтанд тань өөрчлөлт гаргана. Одоо л бүх шийдвэрийг гарга. Cap таны мөнгө төгрөгөнд анхаарал тавих нь. Өөрийн итгэдэг хүмүүстэйгээ ойр дотно байснаар амжилтанд хүрнэ. Хамт олныхоо дунд байж, олон үйл ажиллагаанд оролцож, идэвхтэй бай. Ингэснээр эерэг энерги авчирч аз жаргалтай болно.

 

Үхэр (4/20-5/20)   
Хүнд өдөр. Та өнөөдөр ажил дээрээ бусдын дургүйцлийг төрүүлэх алдаа гаргах даргаасаа зэмлэл хүртэх, хувийн амьдралд асуудал үүсэх, түнштэйгээ харилцаагаа бүрмөсөн таслахуйц байдалд хүрэх төлөвтэй. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд найз нөхдийн зөвлөгөө, тусламжийг зайлсшгүй ав. Зарим нэг нь номноос хүнд байдлыг даван туулах аргыг олох болно. Гэхдээ эдгээр аргуудаас гадна таны чадах маш олон зүйл байгаа гэдгийг сана.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Эерэг өдөр. Аз амжилт та бүхэнд ирж урагш ахих боловч эрсдэл хүлээнэ. Та бусдад нөлөөлөх чадвартай тул өөрийнхөө бодлоор байлгах гэж тэднийг ятгана. Өөрийгөө өргөмжлөх нь сэтгэлийн тэнхээг нэмэгдүүлнэ. Орой хэт их зүйлийг төлөвлөсөн бол гадагш гарахаасаа өмнө буюу үдээс хойш сайн унтаж амар. Өөртөө амралт гаргах нь бие болоод оюуныг сэргээнэ. Ямартай ч оройн арга хэмжээнээс ханамж авах чадвартай болно. Ганц бие хүмүүс шинэ хүмүүсээс өөрийн хайртыг олно.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Тэнхээ оруулсан өдөр. Эрч хүчтэй хандлага танд өндөр дур сонирхол бүтээмжтэй байхад тань тусална. Эрч хүч тамир тэнхээ тань дээд цэгтээ байх тул таны ажил сургуулийн бүтээмж нилээн сайн байна. Хэрвээ та ямар ч хамаагүй багийн уулзалтанд оролцон буулт хийх хамтран ажиллах үр дүнтэй шийдвэр гаргах нь танд эерэг үр дүнг авчрахад тусална. Зохиол бичиж ярьдаг мэлхийнхэнийг олон нийт баяртай угтаж авна. Өнөөдөр танд харилцаагаа дараагийн шатанд аваачих мөн тэсрэлттэй нөхцөл байдлыг намсгах боломж олдоно.

 

Арслан (7/23-8/22)   

Зохион байгуулалттай байх нь чухал бөгөөд цэгцгүй замбараагүй байдлаас ангижрахад тохирох өдөр. Хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд илүү их ажиллах хэрэгтэй болно. Ямар ч хариу үйлдлийг өөртөө ашигтайгаар эргүүл. Шинийг сэтгэх чадвар чинь өөрийг тань гайхшируулах болно. Ямар нэгэн төсөв батлах боломжгүй албан тушаалтантай харилцаж байгаа бол шийдвэр гаргахаа маргааш хүртэл хойшлуул. Бүтээлч тоглоомд оролцох эсвэл үр ашигтай талтай сонирхдог зүйлээ хийх нь энэ оройн хувьд зөв сонголт.

 

Охин (8/23-9/22)   

Бизнес худалдааны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Түүнчлэн эмэгтэй охиныхонд албан тушаал ахих таатай боломж гарч ирэхийг од эрхэс зөгнөж байна. Харин хувийн амьдралд хардалт эсвэл шалтгаангүй гомдол тунирхлаас үүссэн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Зүүд зөнтэй байх бөгөөд удахгүй биелнэ. Зүүдэнд мөөг үзэгдвэл эмэгтэйчүүд хөл хүндтэй болсоны харин эрчүүдэд өвдөхийн шинж гэнэ.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш хүчтэй байх бөгөөд таныг хувийн амьдралдаа анхаарал тавихыг шаардана. Хайр дурлалын харилцаандаа хэт түрэмгий хандсанаар та хоёрын харилцаа нэлээд хүндрэх болно. Нэг шөнийн учралаас хол байхыг хичээ. Таны өртэй хүн тантай ямар нэг маргаан дэгдээх бололтой. Хэдийгээр өнөөдөр бүх зүйл төлөвлөснөөр болохгүй ч бүх зүйлийг шинэчлэхийг хичээ. Байр, эд хөрөнгийн асуудлаар шүүхэд дуудагдаж магадгүй. Мөн таны гэр бүлийн асуудал сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Од эрхэсийн таагүй байрлал таны ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх бололтой. Та муу санаатнуудын золиос болж болзошгүй. Гэнэтийн төлөвлөөгүй зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Үдээс хойш сэтгэлийн хөнгөн гутралд орж магадгүй. Элдэв таагүй зүйлд бүү гутар энэ нь хайрттайгаа харьцах харьцаанд базаахгүй нөлөө үзүүлнэ.

 

Нум (11/22-12/21)   

Аятайхан өдөр. Энэ нь хөгжилдөхөд таатай өдөр. Од эрхэс гоонь эрчүүдийг сонирхолтой спорт дуртай хобби, хүүхдүүд, хайр дурлалд энэ өдрийг зарцуулахад дэмжиж байна. Хайр дурлал болон мөнгө баяр баясгалан авчирна. Та одоо ажилгүй байгаа бол азтай байна. Тэгээгүй бол ажлаасаа хэдэн цагийн чөлөө авах хэрэг гарах байлаа. Аз танд дүүрэн байна.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 23/  
Үзсэн: 1299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй